🦖 “Үлэг гүрвэлийн ертөнцөд аялъя!” – дүрслэх урлаг + танин мэдэхүй хосолсон хичээл
🦖 Хүүхдийн төсөөлөл, танин мэдэхүйн сонирхлыг зэрэг хөгжүүлэх “Үлэг гүрвэлийн ертөнцөд аялъя” хичээл нь дүрслэх урлаг болон шинжлэх ухааны мэдлэгийг уялдуулсан бүтээлч үйл ажиллагаа юм. Энэхүү хичээлээр хүүхдүүд үлэг гүрвэлийн бүтэц, төрлийг мэдэж, өөрсдийн төсөөллийн гүрвэлийг наамал болон зургаар бүтээж, түүнийгээ танилцуулна. Хамтдаа үзэсгэлэн ч гаргаж болох энэ хичээлийг та анги, гэр бүлийн орчинд ч хэрэгжүүлж болно. Мөн 🦖 хүүхдүүдийн бүтээсэн үлэг гүрвэлүүд, тэдний сэтгэл хөдлөл, бүтээл туурвилын мөчүүдийг нэгтгэсэн “Үлэг гүрвэлийн аялал” клип хийгээрэй!
Д. Алтанцэцэг


