ПОМОДОРО

“ТИМУШ суралцахуй” хүүхэд хөгжүүлэх сургалтын нэг хэсэгт Pomodoro техникийг ашиглан 25 минут хичээллэж, 5 минут амрах зарчмаар 6 удаагийн оролттой, 3 цагийн бүтэцтэй сургалт зохион байгуулагдаж байна. Энэхүү хуваарлалт нь анхаарал төвлөрөлт султай болон хэт төвлөрдөг хүүхэд, насанд хүрэгчдийн аль алинд нь тохиромжтой.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

1/1/20231 min read

🔸 Анхаарал төвлөрөлт сул хүмүүст:
25 минутын богино цикл нь анхаарлаа барих хамгийн тохиромжтой хүрээ бөгөөд 5 минутын завсарлага нь өмнөх үйлдлийг "мартах" эрх өгдөг тул дараагийн оролдлого бүрийг шинээр эхлэх мэдрэмж төрүүлдэг.

🔸 Хэт төвлөрч суудаг хүмүүст:
Тодорхой хугацаанд заавал завсарлах нь бодлын хэт нарийслаас ангид байж, үнэхээр чухал зүйлдээ дахин төвлөрөхөд тусалдаг. Мөн биеийн байрлалыг засах, хэт суугаа байдлаас зайлсхийх боломж олгодог.

🔸 Өдөр тутмын олон төрлийн зорилгод:
Pomodoro техникийг ашигласнаар хэл сурах, тэмдэглэл хөтлөх, ариун цэвэр сахих, хооллох, бусадтай харилцах гээд олон жижиг зүйлсэд чанартай цаг гаргаж болно. Жишээ нь, 4 оролтоор 4 өөр үйлдэлд 25 минутын анхааралтай хугацаа зарцуулах боломж бүрдэнэ.

🎯 Эцэг эх, багш нарын хувьд:
Уг техникийг гэрийн даалгавар хийх, бүтээлч хичээлд суулгах, хүүхдийн өөрийн хариуцлага, цаг ашиглалтыг төлөвшүүлэх зорилгоор үр дүнтэй ашиглаж болно.

Холбоо барих

colored pencil lined up on top of white surface
colored pencil lined up on top of white surface

Бидэнтэй холбогдон танд хэрэгцээтэй сургалтын материал, хичээлийн хэрэглэгдэхүүн, шинэлэг санааг авч бас өгч болно!